Элчин сайд Ц.Жамбалдорж: Австрали улс болон уул уурхайн салбарын талаар

From: http://mongolianminingjournal.com

…Монгол улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж:

Таны суугаа Австрали улс эдийн засгийн хямралыг давах ямар төлөвлөгөө хэрэгжүүлж байна вэ?

Дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал миний сууж буй Австрали улсад нэлээд их нөлөө үзүүлж байна. Австрали нь дэлхийд 16 дахь том эдийн засагтай орон. Австрали 20 том улсын  жагсаалтад орж дэлхийн бодлогыг тодорхойлж  яваа, хөгжингүй орон гэдэг үүднээсээ эдийн засгийн хямрал  яах аргагүй нүүрлээд, нэлээн хүндрэх шинж тэмдэг мэдэгдэж байгаа…

Эдийн засаг хямарсан ч дэлхийн томоохон гүрнүүд манай уул уурхайн салбарыг сонирхсон хэвээр

E-mail Print PDF

Монгол улсаа хилийн чанадад төлөөлөн суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд арванхоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдлаа. 2002 оноос хойш дипломатууд оролцсон ийм томоохон  хэмжээний нэгдсэн арга хэмжээ болоогүй   юм. Гадаад харилцааны яаманд хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын үеэр манай дипломатууд олон талт хамтын ажиллагааны сэдвээр сонирхолтой яриа хөөрөө өрнүүлсэн билээ. Дипломатуудын энэ удаагийн уулзалт онцлог орчин нөхцөлд болсныг тэмдэглэе. Дэлхий дахин эдийн засгийн хямралд автаж, улс орон болгон хямралыг гэтлэх гарц хайхын зэрэгцээ даяаршлын бэрхшээлийг хамтдаа даван туулах яриа хэлэлцээ хийгдсээр байна. Түүнчлэн дэлхийн хөгжлийн тулах цэгийг ашигт малтмал тодорхойлох болж, Монгол лугаа байгалийн баялаг ихтэй улс орнуудыг сонирхох, түншлэх үйл явц өрнөж байгаа. Ийм онцлог үед Монгол улстай ашигт малтмалын салбарт хамтран ажиллахыг хамгийн их сонирхдог зарим улсад эх орноо төлөөлж суугаа Элчин сайдуудтай ярилцав.

Монгол улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж:

Таны суугаа Австрали улс эдийн засгийн хямралыг давах ямар төлөвлөгөө хэрэгжүүлж байна вэ?

Дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал миний сууж буй Австрали улсад нэлээд их нөлөө үзүүлж байна. Австрали нь дэлхийд 16 дахь том эдийн засагтай орон. Австрали 20 том улсын  жагсаалтад орж дэлхийн бодлогыг тодорхойлж  яваа, хөгжингүй орон гэдэг үүднээсээ эдийн засгийн хямрал  яах аргагүй нүүрлээд, нэлээн хүндрэх шинж тэмдэг мэдэгдэж байгаа. Австралийн Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс сүүлийн үед хэд хэдэн шийдвэр гаргаж бодитой арга хэмжээ авч эхэлсэн. Юуны өмнө ард түмнийхээ амьдралд ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулахгүйгээр эдийн засгийн хямралыг яаж давах вэ гэдэг дээр анхаарч байна. Ялангуяа өндөр настнууд, олон хүүхэдтэй айл өрх, манайхаар бол ерөнхийдөө амьдралын түвшин дундаж, тэрнээс доош түвшинд хамрагдах хүн ам руугаа хандсан бодлого явуулж байна.

Христийн шашинтай улс орнууд Зул сарын баяраар манай цагаан сар шиг эртний зан заншлынхаа дагуу айл өрхүүд бие биедээ бэлэг сэлт илгээж ирсэн. Тэр нь  ямар нэг хэмжээгээр тухайн гэр бүлийн төсөвт нөлөөлдөг учраас төсөвт нь нэмэр болох үүднээс өндөр настнуудад  нэг удаа 1500 ам.доллар, олон хүүхэдтэй айл өрх тутамд 1000 ам.доллар гэх мэт нийтдээ бараг тэрбум орчим ам.долларын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авсан. Гол нь энэ нь зөвхөн тодорхой түвшний айлуудын аж амьдралыг тэтгэж байгаа гэсэн үг биш. Тухайн улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг давхар дэмжих, үйлдвэрлэчихсэн бүтээгдэхүүнүүдийг нь борлуулах үүднээс хийж буй ухаалаг алхам . Жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний гол худалдан авагч нь гэр бүл, хүмүүс. Гэхдээ нэг анзаарагдсан зүйл бол ард түмний зүгээс гар дээр нь мөнгө очсон тохиолдолд яг тухайн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах байдал их бага гарсан. Энэ үүднээсээ  зарим улстөрч, сөрөг хүчнийхний зүгээс шүүмжлэл гарч байна л даа. Гэхдээ энэ бол эдийн засгаа ямар ч байсан хямралын үед зогсонги байдалд оруулахгүй, хөдөлгөөнтэй байлгая гэдэг үүднээсээ оновчтой алхам болсон гэсэн дүгнэлтийг Австралийн Засгийн газрын зүгээс хийж, эдийн засагчид ч бас үнэлж байгаа.

Австрали уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэмжээгээрээ дэлхийд дээгүүр ордог улс. Австралийн уул уурхай, ашигт малтмалын гол түүхий эдийг худалдаж авдаг орнууд бол Хятад, Япон. Гэтэл өнөөдөр Хятад улс эдийн засгийн хямралаас болоод энэ чиглэлийн түүхий эдийн хэрэглээгээ хязгаарлаад эхэллээ. Хэрэглээ хумигдахыг дагаад Австрали  улс  ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжсөн баруун эрэгт байрлах дэлхийн хэмжээнд тооцогдох нүүрс, ган  , хар төмөрлөгийн том уурхайнуудынхаа олборлолтыг  багасгаж эхэлж байна.

2008, 2009 онд үндсэндээ Австралийн эдийн засагт 40 тэрбум ам.долларын алдагдал гарах нь гэсэн тооцоо гарчихлаа. Анх удаагаа 2008, 2009 онд тус улсын төсөв алдагдалтай гарах хэмжээнд хүрээд байгаа нь дэлхий дахинд нүүрлэсэн хямрал ямар хэмжээгээр энэ орны эдийн засагт нөлөөлж буйг харуулж байна.

Монголтой хамтран ажиллах, ялангуяа уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхол хэр байгаа вэ?

Ер нь Австралийн уул уурхайн компаниуд улс орондоо төдийгүй дэлхийд тэргүүлэгчид шүү дээ. Рио Тинто, Би Эйч Пи гээд олон компани байна. Эд бүгд Монгол улсад хөрөнгө оруулах, ялангуяа манай стратегийн гэж яриад байгаа том орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа. Хэдийгээр одоо дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа ч гэсэн тэдгээр компанийн сонирхол ямар ч байсан буурахгүй байх. Гэхдээ хямралаас болоод дэлхий дахинд түүхий эдийн хэрэглээ багасах хандлага гарснаас Рио Тинто өнөөдөр нэлээн хүнд байдал орж байна л даа. Тиймээс тус компани саяхан Австрали төдийгүй дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудынхаа хэмжээнд ажилчдынхаа тоог 14 мянгаар цөөрүүлнэ гэж зарлалаа. Иймэрхүү үйл явц нь ямар нэг хэмжээгээр манайд бас хамаарна. Өнөөдөр Рио Тинтогийн хувьцааг нь авчихсан Айвенхоу Майнз компани Өмнөговь аймгийн Оюутолгой ордод үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болчихоод, эрх зүйн орчин бэлэн болохыг хүлээж байгаа. Оюутолгой дээр ажиллуулахаар авчихсан байсан ажилчдынхаа орон тоог цөөрүүлээд байна шүү дээ. Гэхдээ Австралийн уул уурхайн компаниудын зүгээс манайхтай хамтрах сонирхол маш их байгаа. Ашигт малтмалын хууль хэзээ шинэчлэгдэж гарах нь вэ, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах нь уу, Монгол улсын Засгийн газар, УИХ хэдийд шийдвэр гаргах нь вэ гэдгийг л хүлээзнэсэн хандлага  байгаа.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад хамтрах улс орныг манайх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцэж байна. Таны бодлоор монголчууд тухайн улсыг ямар шалгуураар сонгох нь зүйтэй вэ? Эдийн засгийн гуравдагч түншийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Энэ бол хувийн бодлоо илэрхийлэхэд нэлээн хүнд асуудал. Бид их олон талаас нь нухацтай бодох ёстой. Тавантолгой нөөцийнхөө хувьд дэлхийд эхний гурав, дөрөвдүгээрт орох орд газар гэж одоогоор нөөцийг нь тогтоочихоод байгаа. Тиймээс хамтаръя гэж дэлхийн том компаниуд сонирхлоо илэрхийлчихээд байна. АНУ-ын “Пибоди энержи“ компани дэлхийд яг нүүрсний чиглэлээрээ хоёрдугаарт ордог. Хятадын “Шиньхуа“ бараг эхнийх нь байх. Дээр нь Орос, Солонгос, Япон, Австрали Тавантолгойд хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байна. Австралийн Рио Тинто юмуу Би Эйч Пи нүүрс олборлох, борлуулах тал дээр маш туршлагатай дэлхийд тэргүүлэх компаниуд. Гэхдээ яг Тавантолгой дээр бид дангаараа оръё гэдэг талаар одоогоор тэд байр сууриа тодорхойлоогүй байна л даа. Бүх зүйлийг ерөнхийдөө харсан хүлээзнэсэн байдалтай байгаа.

Эд яг өөрснөө олборлодоггүй юм аа гэхэд жишээ нь АНУ-ын “Пибоди энержи“ тэнд олборлох үйл ажиллагаа явуулах эрх авлаа гэхэд ямар нэг хэмжээгээр оролцож л таарна. Бид олон талаас нь бодож, нэг улсын гэдэг юмуу, дэлхийн хамгийн том компани байна гэдэг үүднээс ч юм уу цөөхөн сонголттой байдлаар хандаж болохгүй. Аль болох олон оролцогчтой олон эх үүсвэртэй хамтын ажиллагаа байвал зүйтэй. Аюулгүй байдал талаасаа ч   илүү оновчтой байж мэдэх юм. Гэхдээ мэдээж дэлхийн том гүрнүүд, дэлхийн тэргүүлэх компанийг л сонгох нь зүйтэй. Яагаад гэвэл маш түргэн хугацааанд манай эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх талаас нь ашиглахын тулд аль ч талаасаа чадавх сайтай, туршлагатай байх хүчин зүйлийг  сонгох нь зүйтэй.

Тавантолгойн нүүрсний, Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах гэж байна. Ийм байгууллагыг ямар шалгуураар сонгох ёстой гэж үзэж байна вэ? Энэ төрлийн байгууллагын үйлчилгээний хөлс ойролцоогоор ямар байдаг бол? Үйлчилгээ үзүүлэх байгууллага нь өөрийнхөө улс орны эрх ашгийг түлхүү харгалзах сонирхол, тийм тохиолдол байдаг уу?

Эдгээр орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргахын тулд зөвлөгөө өгөх олон улсын компани юмуу, зөвлөхийг сонгох үйл ажиллагаа Засгийн газрын зүгээс явуулж байна л даа. Дэлхийн өмнөө барьдаг санхүү, эдийн засгийн байгууллагуудад манайх хүсэлт тавиад сонирхлоо илэрхийлж байгаа. Сонгохдоо мөн л олон талаас нь харах хэрэгтэй. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон компаниуд бүгд оролцъё гэсэн сонирхолтой байгаа нь мэдээж. Гэхдээ бид бас бодох хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хямрал болоод тэр том компаниуд гэдэг чинь ч бас хямралд өртөж эхэлж байна.

Leave a comment