Австралийн сургалтын тэтгэлэг (due 30/04/2014) 2014 онд Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргах бэлтгэл хангах on http://mglaus.com

Австралийн сургалтын тэтгэлэг (due 30/04/2014)

2014 онд Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргах бэлтгэл хангах
on http://mglaus.com

Австралийн сургалтын тэтгэлэг бол Монгол Улсын хөгжлийг дэмжин, хувь нэмэр оруулж, Австрали улстай харилцаа холбоогоо бататган хөгжүүлэх боломж юм.

 

Австралийн Засгийн газраас тэтгэлгийн болзол шалгуур хангасан Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараахь түвшний боловсролын зэрэг эзэмших сургалтыг санал болгож байна.

 

Австралийн тэтгэлэгт сургалт нь хөгжлийн төлөөх дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд санал болгож буй олон улсын, нэр хүндтэй тэтгэлэг юм. Уг бүрэн хэмжээний тэтгэлгийг мэдлэг чадвар/мерит, ил тод байдал, тэгш хүртээмжид тулгуурлан олгоно.

 

Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна. Өргөдөл гаргах явц нээлттэй, өрсөлдөөнтэй бөгөөд хүн бүрийг жигд боломжоор хангана.

Өргөдөл авч эхлэх өдөр: 2014 оны 2-р сарын 1 ба

Эцсийн хугацаа: 2014 оны 4-р сарын 30.

 

Хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөдөл ирүүлэхийг чухалчлан үзнэ.

 

Өргөдөл гаргагч нь тэтгэлгийн болзол шалгуурыг хангахын тулд англи хэлний албан ёсны шалгалт өгсөн, хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх (IELTS эсвэл TOEFL) бөгөөд холбогдох бүх бичиг баримтуудыг хавсаргасан байвал зохино.

 

2014 онд Австралийн сургалтын тэтгэлэгт хандахаар сонирхож буй хүмүүс англи хэлний шалгалтаа нэн даруй өгч, холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж эхлээрэй.

 

Тэтгэлгийн зорилтот салбар, суралцах чиглэл, англи хэлний шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар хандана уу: http://www.australiaawardsmongolia.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

For the future of Community and Youth

Proudly supported by Gegeen team:

Gegeen: 976-75750965, 98321673
Visa: 976-9920 7936, 88077936
Sydney: 61+410 063 125, +61-407353505

http://www.gegeen.com RSS
gegeen@yahoo.com

iBT, TOEFL, IELTS ebooks and Scholarship info:
GGN YahooGroup: http://groups.yahoo.com/group/gegeen
Shildegiin shildeg blog-2010: http://gegeen.wordpress.com

2 Responses to “Австралийн сургалтын тэтгэлэг (due 30/04/2014) 2014 онд Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргах бэлтгэл хангах on http://mglaus.com”

  1. Bolormaa Says:

    I’m interested in this scholarship.I’m studying IELTS’s exam so that i can go to Australia.I’m studying Master of public health in Health sciences university of mongolia and studying bachelor degree of English translator in Humanity of University.

    • Ochiroo Says:

      Hi, Bolormaa

      Can I introduce with you? I am an engineer of OT. Same as yours purpose with mine. Pls share any info about it.


Leave a comment